УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Хурлаар Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС төслүүдийг хэлэлцээд ззэл ашиглалтыг нэмэгдүүлэх, Хөгжлийн банкаар хэрэгжих боломжтой эсэхийг Засгийн газраар судлуулах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуульд хамрагдахаар орж ирсэн бас нэг төсөл болох Сэлбэ 20 минутын хот төслийн талаар Бүлгийн дэд дарга Ж.Батжаргал байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Сэлбэ дэд төвийн тухайд, хувийн хэвшил хийж чадаж байгаа юманд төр оролцож яах гээд байгаа юм гэдэг байр сууринаас хандчихсан… Ний нуугүй үнэнийг хэлэхэд УИХ-ын түвшинд бонд босгохыг зөвшөөрчихсөн бол зарцуулах эрхийг нь нээгээд л өгчих ёстой юм. Харин хэнээр, яаж гүйцэтгүүлэх вэ гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдана. Тэндээ нийцэж үү гэдгийг шалгах асуудал” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна