Засгийн газрын хуралдааны талаар сайд нар мэдээлэл хийнэ

Zuv.mn
59 минутын өмнө

Засгийн газрын хуралдаан өнөө өглөө 08.00 цагт эхэлж Эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төсөл, Бодлогын үнэлгээний 2026 оны нэгдсэн төлөвлөгөө батлах тухай, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар,"Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн талаар авах арга хэмжээ, "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” соёрхон батлах тухай зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх талаар бид мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын хурлын мэдээллийг 13.30 цагт товложээ.

Хэвлэлийн хурлаар,

-Эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийн талаар - ЦХХХ сайд Ч.Номин,

-"Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн талаар авах арга хэмжээний талаар АҮЭБ сайд Г.Дамдинням

-"Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” соёрхон батлах талаар АҮЭБ сайд Г.Дамдинням

-Тариалан эрхлэлттэй холбоотой асуудлаар ХХАХҮ сайд Ц.Идэрбат нар мэдээлэл өгөхөөр болсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна