Ерөнхий сайд Ж.Баярмаа нарын гишүүдийг зэмлэв

Zuv.mn
8 цаг 8 минутын өмнө

2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028, 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учрал Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийн төсөл санаачилсан гишүүдийг зэмлэлээ.

Ерөнхий сайд “Юм хамжааргатай байсан нь дээр шүү. Хувь хүний орлогын албан татвар чинь орон нутгийн төсөв шүү. Энэ татвараар чинь орон нутаг үйл ажиллагаагаа явуулдаг юм аа. Өнөөдөр орон нутгийнхан ярьж, байна, ер нь биднийг бай гээд байгаа юм уу, эсвэл орон нутаг хэрэггүй гэж байгаа юм уу гэж. Хэрвээ энэ татварыг 90 хувь багасгавал орон нутгийг санхүүжүүлэх ямар ч бололцоогүй болно. Улсын төсвөөс өгдөг болно. Ямар арга үлдэх вэ гэхээр байгаа нь гаднын зээл тусламж авна,

Татварын хувь хэмжээгээр уралдаад байвал улсаа хорлоно шүү” гэлээ.

Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар санаачилсан юм. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.207
    2026/05/16

    Сарын орлого нь 50 саяас дээш хүмүүс зөндөө л байдаг юм бнлээ 10% төлөхөд яахавдээ өчнөөн олон үл хөдлөх түрээслүүлдэг хүн зөндөө. Харин сардаа 5 саяас доош бол 3-5% татвар байж болно шдээ.

    Хариулах
  • 66.181.160.38
    1 цагийн өмнө

    Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийг загнах эрх байхгүй!!!

    Хариулах
  • 103.229.121.159
    4 цагийн өмнө

    Хэт туйлшрах нь сөрөг үр дагавартай

    Хариулах
  • 202.21.107.69
    5 цагийн өмнө

    Hudelmeriin hulsnii dood hemjeegeer tatvaraas cheleeleed l hangalttai. Ug doo hemjee 70000 tugreg baihad cheleeleed l baisan shuu dee

    Хариулах