“Хезболла” бүлэглэл Израиль руу довтлохгүй байхыг зөвшөөрлөө

Zuv.mn
38 минутын өмнө

“Хезболла” бүлэглэл АНУ-ын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, Израиль руу дахиж довтлохгүй байхаар болсон талаар Ливаны эрх баригчид мэдээллээ. Ингэснээр Израиль улс мөн Бейрут руу довтлохгүй бөгөөд АНУ, Ираны энхийн хэлэлцээрийн нэг нөхцөл хангагдаж байгаа юм.

Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху дээрхийг баталж мэдэгдэл хийсэн ч “Хэрвээ “Хезболла” манай хотууд руу довтолбол бид Берут руу довтлох болно” гэж анхааруулжээ.

Иран улс “Хезболла, Израилийн асуудал Иран, АНУ-ын энхийн хэлэлцээрт сөргөөр нөлөөлж байна” гэж удаа дараа мэдэгдсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп асуудалд өөрийн биеэр оролцож, Израиль, Хезболлагийн аль, алинтай нь ярилцсан бөгөөд ийнхүү асуудлыг зохицуулсан нь энэ аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна