Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Х.Есү
1 цаг 6 минутын өмнө

Имарт буюу “Скай Хайпермаркет” ХХК болон “Улаанбаатар Их Дэлгүүр” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэхээр боллоо.

Төслийг хэрэгжүүлэх хоёр талын хамтын ажиллагааг баталгаажуулсан гэрээнд гарын үсэг зурах ёслол 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Гэрээнд “Улаанбаатар Их Дэлгүүр” ХХК-ийн Ерөнхийлөгч Г.Сүхээ болон “Скай Хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар гарын үсэг зурсан юм.

Хотын төвд байрлах Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэх энэхүү шинэ салбар нь хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээт хүнс, ахуйн бараа бүтээгдэхүүн болон Имартын чанартай үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй хүргэх зорилготой юм.

Шинэ салбар ашиглалтад орсноор хотын төвийн хэрэглэгчид тав тухтай орчинд хэрэгцээт худалдан авалтаа нэг дороос хийх боломж бүрдэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна