Бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж, явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Улмаар иргэд рүү авто замаар зорчиж буй тээврийн хэрэгсэл ус цацах тохиолдол гардаг. Тэгвэл үүнийг хуулиар зохицуулж хориглож, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.
Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай юм.
Зөрчил гаргасан машины улсын дугаарыг 102 дугаарт утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлнэ. Гомдол гаргах бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна