“Улаанбаатар амазонс” дэлхийн чансааны №7 дугаарт бичигдэж байна

Х.Батсайхан
57 минутын өмнө

Олон улсын 3х3 сагсанбөмбөгийн холбоо мэргэжлийн багуудын чансаагаа өчигдөр шинэчилжээ. Шинэчилсэн чансаанд Монгол Улсын “Улаанбаатар амазонс” баг 293,410 чансааны оноогоор долдугаар байрт бичигдсэн байна.

“Улаанбаатар амазонс” баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Австрийн Вена улсад зохион явагдсан ФИБА 3х3 мэргэжлийн гранпри тэмцээнд оролцон мөнгөн медаль хүртсэн бол О.Хулан шилдэг оноо түүгч, тэмцээний Үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм.

Харин эрэгтэй багуудын чансааг Сербийн UB 3,046,730 оноогоор тэргүүлж, Монголын "Улаанбаатар ММС энержи" баг 1,654,794 оноотой 14 дүгээрт бичигдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна