Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалт эхэллээ

Zuv.mn
1 цаг 1 минутын өмнө

Дорноговь аймгийн нутагт орших Зөөвч-Овоо ураны төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Төслийг Францын “Орано” групп, Монголын төрийн өмчит “Монатом” компанийн хамтарсан “Бадрах энержи” ХХК хэрэгжүүлж буй.

“Бадрах энержи” ХХК өмнө нь олон жилийн турш хайгуул хийж, туршилтын үйлдвэрийг барьсан туршлагатай бөгөөд бүтээн байгуулалтыг дөрвөн жил үргэлжилнэ гэж тооцоолж байгаа аж.

Уурхай бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсоноор жилд 2500 тонн уран олборлох бөгөөд 30 жил ажиллахаар Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан. Зөөвч-Овоо ордын тухайд, Дэлхийн цөмийн эрчим хүчний холбооны мэдээлснээр 144,600 тонн бөгөөд энэ нь дэлхийд эхний 10-т орох үзүүлэлт юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна