Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Х.Есү
2026/05/12

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.

Баянгол дүүрэгт энэ онд нийслэлийн Засаг даргын Захирамжаар нийт 22 байршилд 275 гарааш буулгахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 180 орчим гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн газар чөлөөлсөн бөгөөд одоо төвөгшилтэй байршлууд дээрх гараашууд үлдээд байна. Иймд хороодын Засаг дарга нарт хороондоо байгаа яаралтай буулгах тоосгон гарааш болон нүүлгэн шилжүүлэх шаардлагатай төмөр чингэлгүүдийн судалгааг гаргаж танилцуулахыг дүүргиын Засаг дарга онцоллоо. 

Мөн өнгөрсөн шуурхайн үеэр өмнөх жилүүдэд буулгасан ч тохижилт хийгдээгүй байршлын судалгааг гаргаж танилцуулахаар болсон. Энэ хүрээнд дүүргийн 19 хорооны 40 байршилд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй гэсэн судалгаа гарсан байна. Иймд дүүргийн Засаг дарга бүтээн байгуулалт хийгдээгүй байршлууд дээр тохижилтын зураг төсвийн ажлыг хийхээр боллоо. Түүнчлэн энэ онд дүүргийн хэмжээнд 45 байршилд 1552м хашаа хайс буулгах ба энэ ажил ирэх 7 хоногт эхлэх юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга холбогдох хэлтэс, албадын дарга нарт дүүргийн, хороодын Засаг дарга нарт хариуцсан нутагт дэвсгэрт хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулах, эрчимжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажилд хяналт тавьж ажиллыг үүрэг болголоо. Мөн Шуурхай зөвлөгөөний үеэр дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: 

Засгийн газрын 2026 оны “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 148-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах,
Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,
Дүүрэгт хийгдэж байгаа явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх.
Төв зам, нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна