Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна

Zuv.mn
1 цаг 0 минутын өмнө

Үндэсний их баяр наадмыг энэ жил 360 технологиор шууд дамжуулна. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс зохион байгуулах наадмын арга хэмжээг анх удаа бодит орчинд суурилсан 360° шууд дамжуулалтын технологиор хүргэхээр болжээ.

Ингэснээр үзэгчид дэлхийн аль ч улсаас, компьютер, гар утас, таблет зэрэг дурын төхөөрөмжөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дөрвөн өөр байршлаас хүссэн өнцгөө сонгон үзэж, наадмын уур амьсгалыг талбай дээр байгаа мэт мэдрэх боломжтой.

Шууд дамжуулалт нь stadium.mn платформоор хүрэх бөгөөд нэмэлт программ, төхөөрөмж шаардлагагүй. Систем нь Amazon Web Services (AWS) болон Amazon Interactive Video Service (IVS)-ийн үүлэн технологид суурилсан учраас хэрэглэгчийн тооноос үл хамааран тогтвортой, өндөр чанартай дамжуулалтыг ханган ажиллана.

Тасалбарын сонголтууд:

•Энгийн тасалбар – 9,900₮

Нэг төхөөрөмжөөс үзэх эрх, нөхөж үзэх боломжгүй

•3 хэрэглэгчийн тасалбар – 14,900₮

Гурван төхөөрөмжөөс зэрэг үзэх эрх,
нөхөж үзэх боломжгүй.

•5 хэрэглэгчийн тасалбар – 19,900₮

Таван төхөөрөмжөөс зэрэг үзэх эрх,
долдугаар сарын хугацаанд нөхөж үзэх боломжтой.

Энэхүү шийдэл нь Монголын үндэсний их баяр наадмыг илүү хүртээмжтэй, илүү орчин үеийн хэлбэрээр хүргэхээс гадна ирээдүйд спорт, соёл, урлагийн томоохон арга хэмжээнүүдийг олон улсын жишигт нийцсэн технологиор дамжуулах үндэс суурийг бүрдүүлж байна.

No description available.

Төв Цэнгэлдэх Хүрээлэн — 360° шууд дамжуулал

stadium.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна