​ Увс нуурын зам бидний хөгжлийн бас орлогын зам байх болно

Zuv.mn
57 минутын өмнө

Улаангом-Увс нуур чиглэлийн 26.39 км хатуу хучилттай зам өнөөдөр ашиглалтад орлоо.

Авто замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо.Энэ зам ашиглалтад орсноор увс аймагт аялал жуулчлал хөгжих нэг том боломж ийнхүү нээгдэж байна.Увс нуур хүртэл 26.39 км үргэлжлэх тус зам дугуйн замтай хамт баригдснаараа онцлог юм байна.

No description available.

Мөн энэ замыг ашиглалтад оруулах санаачлагыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 15 жилийн өмнө гаргаж байсан бөгөөд улс орны эдийн засгийн боломжоос шалтгаалан хойшилсоор 2024 оны төсөвт санхүүжилт нь тусгагдаж 2025 оноос бүтээн байгуулалтын ажил нь эхэлж өнөөдөр ийнхүү зорчих хөдөлгөөнөө нээлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна