Н.Алтанхуяг: Дайчин хүн л бүлгийн дарга болох ёстой

Х.Есү
58 минутын өмнө

Улсын их хурал дахь АН-ын бүлэг өнөөдөр бүлгийн даргаа сонгоно. Бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодрууллаа. 

Тэрбээр, "Бүлгийн даргад хоёр хүн нэр дэвшсэн. Одоо санал хураалтаа хийх гэж байна. Дайчин хүн л бүлгийн дарга болох ёстой. Болохгүй байгаа зүйлсийг УИХ дээр татаж оруулж ирж хэлэлцдэг, цаг үеэ мэдэрдэг байх хэрэгтэй. Дарга болно гэдэг нь хариуцлага хүлээж ажиллахыг л хэлнэ. Түүнээс биш гарч ирчхээд юу ч хийхгүй, хариуцлагагүй байж болохгүй. 

Хоёр жилийн хугацаанд О.Цогтгэрэл бүлгээ даргалаад явсан нь буруудаагүй. Хоёр сонгууль дөхсөн учраас намын дарга сонгууль руугаа илүү анхаарал хандуулъя гэж бодсон. 

Манай .Тэмүүжин, Б.Түвшин хоёрын хэн нь ч гарч ирсэн бүлгийнхээ хүмүүсийг зохион байгуулаад сайн аваад явж чадна гэж бодож байна. 

Манай 42 гишүүн өөрсдийн гэсэн толгойтой шүү дээ. Эрх баригч намаас манай намын бүлгийн даргыг захиалах асуудал арай байхгүй байх" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна