Хүүхдийн аминд хүрсэн Өвөрмонгол иргэнд 25 жилийн онооно

2017/01/03
Хятад иргэн Монгол Улсын гурван иргэнийг заазуурдаж, дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр  хэрэг үйлдсэн 46 настай Ө гэгч нь БНХАУ-ын харъяалалтай Өвөрмонгол хүн аж.

Тэд 31-ний орой шинэ жилийн баяр тэмдэглэж байгаад маргалдаж улмаар эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 13 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт 2-3 удаа заазуурдаж, хүнд гэмтэл учруулсан бөгөөд хэргийн улмаас дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан байна.

Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух эрхтэй сэжигтэн Ө хэргийг үйлдэх үедээ согтуу байсан гэнэ.

Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа бөгөөд Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна