Мисс, загвар өмсөгч Т.Туяамаа нөхөрт гарч, ээж болоод удаагүй байгаа билээ. Хэдийгээр хурим найрын товоо зарлаагүй ч, хамтын амьдралаа аль хэдийнэ эхлүүлчихээд байгаа залуу хосууд цахим хуудсаараа дамжуулан анхны охиноо олон нийтэд харуулсан нь энэ.
Тэрбээр "Бүгдээрээ хайртай хүмүүстэйгээ гоёл чимэглэл дүүрэн гацуурныхаа хажууд баярын ширээгээ тойроод аз жаргал инээд хөөр дүүрэн хуучин оноо үдэж шинэ оноо угтаарай. Бидний гэр бүлээс. Бидний энэ оны хамгийн том бэлэг болсон охин минь төрсөн цагаасаа хойш анх удаа 10 цагаас хойш сэрүүн байгаад шинэ оноо угтаж авлаа. 2017 оноо угтаад л нам унтаад өглөө. 2017 онд илүү их амжилт бүтээл, сайн сайхан бүхнээр цэнэглэгдэж байх болтугай" хэмээн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Эх сурвалж:info.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна