Алт олборлож байсан хоёр иргэн нас баржээ

2017/01/16
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Будант тээл гэдэг газарт гар аргаар олборлогчид осолдож, хоёр хүн нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, нэг автомашинтай хэргийн газар очин ажиллахад Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нар амиа алдсан байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар алт олборлогчдыг нүх ухах үеэр ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарсанаас энэхүү харамсалтай осол гарсан байнна.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна