Загвар өмсөгч Бэлла Хадид, дуучин Селена Гомез нарын хоорондох цуст тулаан ширүүссээр байна. Сэтгэлдээ шархтай үлдсэн Хадид хуучин найз залуугийнхаа шинэ үерхэлд тун дурамжхан байаа юм. Учир нь салаад хэдэн сарч болоогүй байж маш хурдан өөр хүнтэй учир ургуулсан нь загвар өмсөгч эмэгтэйн сэтгэлийн шархыг даамжирахад хүргэжээ.
Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар Бэлла Хадид болон The Weeknd нарын харилцаа тийм ч гайхалтай сайхан байгаагүй тийм ч учраас Селенатай хурдан харилцаа тогтоосон байж болох юм гэжээ.
Бэлла өөрийнхөө инстаграмдаа нүцгэн шахуу зургаа хийж, дунд хуруугаа гарган хэн нэгэнд зориулсан мэт зургаа даруулж, Селенаг инстаграмдаа дагахаа больсон юм. Тэр ч байтугай, “Селена Гомез бол The Weeknd-г зүгээр л ашиглаж байгаа, тэр бол нэг муу аргаа ядсан өлөгчин” хэмээн саяхан нэгэн клабд согтуу ярьж байсныг папарациуд ийнхүү олонд ил цацжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна