"Эрэл" компани Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн тухай мэдээлэл цацагдсан.
Тэгвэл уг хэргийг шалгах явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Учир нь тэрбээр гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна