​Хоолойд хуримтлагдсан бохирдол буюу цэрийг хөөж гаргах

2017/01/24
Хоолойд хуримтлагдсан бохирдол буюу цэрийг хөөж гаргахын тулд давстай ус болон хар цайгаар зайлж болно. Мөн 100 мл буцалсан халуун усанд 50 мл зөгийн бал, царван, чимх улаан перец зэргийг хийж бага зэрэг хөргөөд хоолойгоо өдөрт 3 - 4 удаа тогтмол зайлж эмчлээрэй. Ер нь хүн бүр өглөө босоод нүүр гараа угаадаг шиг өглөө бүр, хоол унд идсэний дараа, ам хоолойгоо зайлж сурах хэрэгтэй. Энэ нь шүд амны хөндий, хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд чухал арга хэмжээ юм.

Ялангуяа жамц давсны уусмалаар хоолойг тогтмол зайлж сурах хэрэгтэй. Эрүүл хүн том балга ус амандаа балгаад толгойгоо гэдийлгэн хамраар амьсгалаа авч амаар амьсгалаа гаргахдаа хоржигнуулан хоолойгоо хүчтэй зайлна. Нэг дор 10-15 удаа ингэж зайлвал шүд ам хоолойд наалдаж хуримтлагдсан зүйлүүд гарч ам, хоолой цэвэршинэ.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна