Г.Уянга дахин гар утсаа алджээ

2017/02/01
УИХ-ын гишүүн асан Г.Уянга дахин гар утсаа алдаж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Тэрбээр, iphone 6s загварын утсаа Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт хулгайд алдсан бөгөөд дотор нь маш чухал мэдээлллүүд болон зураг, бичлэг байсан гэж мэдүүлжээ. 

Түүний хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард мөн iphone 6s  загварын гар утсаа хулгайд алдаж  байсан аж. Уг утсанд байсан гэх УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн тамхи татаж буй бичлэг сонгуулийн өмнө ил болж, шуугиан тарьж байв.

Бичлэгт УИХ-ын гишүүн тамхи татангаа “Тамхи татах, архи уух, секс хийх. Энэ бол хүний амьдралд байх ёстой бүх юм. Тийм учраас энийг санаачилсан юм” гэж хэлсэн нь хэсэгтээ олон нийтйин шүүмжлэлд өртөж байсан юм.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна