Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 20-ыг хүртэл үргэлжилнэ

2017/02/02
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан  үзэсгэлэн худалдаа  зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ  сарын 20-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд  үргэлжилнэ. Тус худалдааг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, “Нэг Архангай” ТББ-ынхан  хамтран зохион байгуулж байгаа юм байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна