Хоёр настай хүүхдийн өсөлт хөгжил

2017/02/02
2 нас хүрэхэд хүүхдийн өсөлт мөн л адил удаан явцтай хэвээр байх ба хүүхэд идэвхтэй, хөдөлгөөнтэй байдлаа хадгална. Хүүхэд бүрийн өсөлтийн эрчим ялгаатай боловч дунджаар 2 настай хүүхдийн хувьд:

Жин: жилд дунджаар 2-3 кг нэмэгдэнэ

Өндөр: сар тутамд 1-2 см нэмэгдэнэ.

Хөдөлгөөн, бие бялдрын хөгжил

·         Сайн алхаж, гүйнэ

·         Эв хавгүй үсрэнэ

·         Бөмбөг шидэж, өшиглөж, барьж эхэлнэ

·         Багахан хугацаанд нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно

·         Авирах гэж оролдоно

·         Таг болон бариулыг эргүүлнэ

·         3 дугуйт унаж эхлэнэ.

·         Номны хуудсыг нэг нэгээр нь эргүүлнэ

·         Хурууны хөдөлгөөнөө сайн хянаж удирдах чадвартай болно

·         Гуурсаар шингэн зүйл ууж сурна

·         Өдөрт 10-12 цаг унтана

Хүүхдийн ойлгох чадвар болон ярианы хөгжил:

Хүүхэд энэ үеэс эхлэн өгүүлбэр бүтээж эхлэх учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ байнга харилцан ярилцаж байх нь хүүхдийн ярианы хөгжил, ойлгох чадварыг  улам нэмэгдүүлдэг.

·         Дунджаар 200-300 үг хэрэглэнэ

·         3 болон түүнээс дээш үгийг хамтад нь хэрэглэж эхэлнэ. Жишээ нь: “би бөмбөг ав”

·         Зурган дээрх зүйлийг таньж, нэрлэнэ

·         Бусдын нэрийн хэсгийг хэлж эхэлнэ.

·         Өөрийн нэр болон насыг хэлнэ.

·         Өөрийн эрэгтэй болон эмгтэйг ялгаж мэднэ

·         Асуудлыг шийдвэрлэж эхэлнэ

·         Өөрийн эд юмс, өөрийн гэсэн зүйлсийг ойлгож мэднэ

Нийгэмшихүйн хөгжил

·         Эцэг эхээсээ хараат бус байдлаа илэрхийлж эхэлнэ

·         Бусдад саад болохгүй, хамтран тоглож эхэлнэ

·         Бусдын эд зүйл, тоглоомыг танин мэднэ.

Хувцасыг нь өмсүүлж, тайлуулахад тусална.

Emch.mn
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна