Ипотекийн зээл үргэлжлэх нь

2017/02/10
Орон сууцны ипотекийн зээл тодорхой хугацаанд зогсонги байдалд ороод байгаа. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудад өнгөрөгч зунаас хойш орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг олгоогүй байгаа юм.

Тэгвэл өнөөдөр арилжааны банкуудын гүйцэтгэх захирлууд орон сууцны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ талаар албаныхан  өмнө нь ипотекийн зээлийн хөтөлбөрийн одоогийн санхүүгийн схем бол өөрөө цаашид урт хугацаанд үргэлжлэх учир зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлүүдээ санхүүжүүлээд явах боломжтой гэж байсан юм. Зээлийн эргэн төлөлт сайн, чанаргүй зээл маш бага буюу 0.5 хувийг эзэлж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна