Жүжигчид гэлтгүй ихэнх оддын хувьд “Академийн шагнал гардуулах ёслол”-д оролцох нь нэр төрийн хэрэг байдаг билээ. Тиймдээ ч улаан хивсэн дээр юу өмсөх нь маш чухал байдаг. Алтаар цутгасан нэр хүндтэй Оскарын шагналыг яг дуурайн хувцасласан олны танил 10 алдартныг танд хүргэхээр бэлтгэлээ. Дашрамд дурдахад ирэх даваа гараг буюу 2-р сарын 27-ны өдөр Америкт “2017 оны Академийн шагнал гардуулах ёслол” болох юм.
1. Jessica Alba /2006/
Тэрээр 2006 онд анх “Академийн шагнал гардуулах ёслол”-д оролцож байжээ.
2. Sandra Bullock /2010/
2010 онд жүжигчин Сандра Буллок The Blindside киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагнал авч байсан юм. Тухайн үед түүний өмссөн алтан шаргал даашинз нь Оскарын шагналтай тун адил харагдуулж байсан тул уг шагналыг авахад чухал нөлөө үзүүлсэн байж болох юм.
3. Margot Robbie /2016/
Загвар зохион бүтээгч Том Фордын ур чадварыг нэгэнтээ харуулж чадсан гайхалтай даашинзыг 2016 онд жүжигчин Маргот Робби өмсч байжээ.
4. Julia Roberts /2004/
Арманигийн алтан шаргал даашинз түүнийг Оскар мэт гялалзуулж байв.
5. Meryl Streep /2012/
2012 онд дэлгэцнээ гарсан The iron Lady киногоороо жүчигчин Стрийп гурав дах “Академийн шагнал”-аа авч байжээ. Хэдийгээр төмөр хатагтайн дүрд тоглосон ч улаан хивсэн дээр гялалзсан хатагтай мэт харагдаж байв.
6. Kate Hudson /2003/
Versace брэндийн цайвар шаргал даашинз тухайн үеийнхээ имиджийг төгс бүрдүүлж чадаж байжээ.
7. Catherine Zeta-Jones /2013/
Загвар зохион бүтээгч Zuhair Murad-ийн урласан даашинзаар жүжигчин Катерин тухайн үеийн улаан хивсийг чимж байжээ
8. Cameron Diaz /2010/
Гялалздаг бүхэн алтлаг өнгөтэй байх албагүй гэдгийг жүжигчин Камерон Диаз нотолжээ.
9. Stacy keibler /2012/
10. Lizzy Gardiner /1995/
Энэхүү даашинзыг алтаар хийгээгүй, харин алтан картаар хийжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна