БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй НХХЯ, Сангийн яамны төлөөлөл, нийслэлийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүрэгт ажиллаа. Уулзалтын эхэнд дүүргийн удирдлагууд үйл ажиллагаагаа танилцуусаны дараа гурван баг болж салбар салбарынхаа тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь очиж танилцлаа.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон бусад албаны хүмүүс Улаанбаатар хотын төвлөрсөн гурван хогийн цэгний нэг болох “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр очин бодит байдалтай танилцлаа.
Энэхүү хогийн цэг нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаардаг бөгөөд 10 гаруй га талбайг эзлэдэг байна. Цагаан давааны хогийн цэг дээр БЗД, СБД-ээс жилд 500-600 мянган гаруй тонн хог хаягдал төвлөрдөг аж. Хогийн цэг дээр 100 гаруй иргэд оромж барин амьдарч байна.
“Энэ хүмүүс орлогын эх үүсвэр нь хогийн цэгээс түүдэг бүтээгдэхүүн болохоор хөөж туугаад явдаггүй, эвгүй харьцвал гал тавиад болдоггүй юм, аргаа барахдаа эдгээр хүмүүсийг бичиг баримтжуулж, бүртгэлжүүлж эхэлсэн” гэж тус хогийн цэгийн захиргааны ажилтнууд ярьж байна.
Сайд Д.Оюунхорол “УИХ дээр Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэж байгаа. Хуулийн төсөлдиргэдэд хог хаягдлын боловсрол олгох, хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг тусгасан.
Хууль эрх зүйн орчин сайжирснаар хог хаягдлыг ангилж ялгах үйл ажиллагаа сайжирч, дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэнэ. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг бид дэмжих ёстой. Ингэснээр ажлын байр нэмэгдэхээс гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна.” гэж үзэж байна.
Үдээс хойш БЗД-ийн ЗДТГ-ын хурлын танхимд иргэдтэй уулзалт хийж УИХ, Засгийн газраас хийж, хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулж, иргэдэд тулгамдаад буй асуудлуудын талаар санал хүсэлтийг нь сонссон юм.
Баянзүрх дүүрэг ньнийслэлийн хүн амын 30 хувийг бүрдүүлдэг бөгөөд тус дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн хүрэлцээ муу, газрын дахин төлөвлөлтийн асуудал маргаантай, нийгмийн халамж бүх нийтэд хүрэхгүй гэх мэттулгамдсан асуудал их байдаг байна.
Энэ дүүрэгт сургууль, цэцэрлэгт орох 23,948 хүүхэд байдагаас 71,5 хувь нь цэцэрлэг, яслид хамрагдсан бол үлдсэн 30 хувь нь хамрагдаж чадаагүй нь цэцэрлэг сургуулийн хүртээмжээс шалтгаалдаг гэдгийг иргэд уулзалтын үеэр хэлж байлаа. Эдгээр асуудлыг судлан үзэж, сайжруулах тал дээр онцгой анхааран ажиллахаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.
хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна