Монголчууд БНХАУ-д үйлдвэрлэдэг халуун тогоо буюу цахилгаанаар ажилладаг тогоог өдөр тутамдаа хэрэглэх нь түгээмэл болсон. Гэвч аюулгүй байдлыг хангаагүйгээс гал түймрийн аюул гарах, буцлам халуун цай хоолонд хүүхдээ түлж эрүүл мэнд, амь насаар нь хохироосоор байна.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд халуун цайнд түлэгдсэн хүү ГССҮТ-д эмчлүүлж байгаад түлэнхийн шархаа даалгүй нас барсан бол өчигдөр /2017.03.21 1 нас 7сартай Э хүү мөн л түлэнхийн шархаа даалгүй нас барсан байна.
Хүү энэ сарын 16-нд гэртээ халуун тогоотой буцалсан усанд нуруугаараа унаж түлэгдэн, тус төвд эмчлүүлж байсан ч их хэмжээний түлэгдэлт амь насанд нь хүрчээ.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна