Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдөр АТГ-ын мөрдөгчид Замын-Үүд дэх гаалийн газарт гэнэтийн шалгалт хийж нэр бүхий 36 улсын. байцаагчийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн хэрэг гарсан.
Тодруулбал, тус газрын байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг хийхдээ зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдаж байв.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж өнгөрсөн долоо хоногт дуусаж, хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна.
Сэжигтнүүдийг удаа дараа хээл хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Хэрэв буруутай нь тогтоогдвол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна