Т.Баясгалан: Тайзнаас холдлоо гээд сэтгэлээр унасан зүйл байхгүй

1 цаг 44 минутын өмнө
МУГЖ Т.Баясгалан тайзаа орхин бизнест хөл тавьснаас хойш олны анхааралаас холдож нам гүм амьдрах болсон. Харин хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа Кёкүшюзан Д.Батбаяртай анх танилцсан, төрийн түшилцэж явсан хүний гэргий ямар байдаг талаар ярьжээ.

Тэрээр “ Төрийн хүний гэргий болно гэдэг нэг талаараа эмэгтэй хүнээс их хариуцлагатай байхыг шаарддаг юм байна. Тэр болгон би ардчилсан нийгэмд амьдарч байгаа эрх чөлөөтэй хүн гээд үс гэзгээ сэгсэлзүүлээд гүйгээд байж болохгүй. Дээрээс нь манай гэр бүлийн хүн дэлхийн хэмжээний хүн. Японы сумо бөхөд олон сайхан залуу аваргуудыг татан оруулж, гаргаж ирсэн булган сүүлтэй, өөрийн гэсэн имижтэй хүн. Яг энэ байр суурийг нь ганхуулахгүй, хажууд нь түшиг болоод амьдарч ирнэ гэдэг надад маш чухал байсан. Би уран бүтээлч хүн. Тодорхой хэмжээнд олонд танигдчихсан. Миний уран бүтээлийг сонсох, миний дуу хоолойг сонсох дуртай ард түмэн минь байна. Хэдий ийм байлаа гээд санал тавьсан телевиз болгоны нэвтрүүлэгт оролцоод, хүсэл тавьсан хэвлэл мэдээллээр тэр болгон яриа өгөөд, эсвэл байн байн өөрийнхөө үзэл бодлыг яриад ч юм уу явахыг хүсээгүй. Хэт их нөхөртэйгөө зэрэгцэхийг хүсээгүй.

Айлын эхнэрийн үүргээ л сайн авч явахыг эрмэлзэж ирсэн. Би тайзнаасаа холдчихлоо. Уран бүтээлээ хийхгүй бол болохгүй нь гэж бодож шаналж байсангүй. Би чинь өөрөө сэтгэлийнхээ хүчээр явдаг хүн ш дээ. За уран бүтээлдээ оръё гэж бодвол хийнэ, за яахав одоо болно доо гэвэл больчихно. Нэг их өөрийгөө хүчлээд заавал тэгэх ёстой, ингэх ёстой гээд зүтгээд байх дургүй.” хэмээжээ.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна