Хөл хүнд Натали Портман охины хамт тоглосон клип цацагдлаа /видео/
Холливудын од жүжигчин Натали Портман Их Британийн дуучин Жеймс Блейкийн дуулсан “My Willing Heart” дууны клипэнд тогложээ.
“Оскар”-ын шагналт, 35 настай жүжигчин төрөх дөхсөн үедээ клипэнд тоглож амжсан байна. Уг клипт жүжигчин бүсгүйн зургаан настай охин Портман Алеф мөн тогложээ. Портманы тоглосон видеог цахим ертөнцөд тавигдсан эхний хоногт 160 мянган хүн үзсэн аж.
Натали Портман хоёр дахь хүүхдээ өнгөрсөн сарын 22-нд өлгийдөж авсан билээ. “People” сэтгүүлд бичсэнээр жүжигчин шинээр мэндэлсэн охиндоо Амали гэсэн нэр өгчээ.
Э.Гэрэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна