МҮОХ-ны VII чуулган болж байна

2017/03/24
Монголын үндэсний олимпийн хорооны долдугаар чуулган “Шангрила” зочид буудалд эхэллээ. Чуулган 83 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна.

Долоо дахь удаагийн чуулганд 23-90 насны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд олимп тив, дэлхийн аваргууд, спорт холбооны гишүүд зэрэг 167 төлөөлөгч оролцож байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, алдаагаа дүгнэж, “Токио 2020” олимпийн наадамд гаргах амжилтын эхлэл нь энэ байх юм.

Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2008, 2012 онд хуралдаж байсан бөгөөд энэ удаагийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох юм.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна