Лондонгийн парламентийн ордны гадаа халдлага үйлдсэн этгээдийг олж тогтоожээ

2017/03/24
Өнгөрөгч Лхагва гарагт орон нутгийн цагаар 14:00 цагийн үед Их Британи улсын нийслэл Лондон хотод байрлах парламентийн төв ордны гадаа халдлага болсон хэрэг гарсан билээ. Уг халдлагын үеэр гурван хүн амь үрэгдэж, 40 хүн хүнд хөнгөн бэртэл авсан. Халдлагыг үйлдсэн гэх таван этгээдийг цагдаагийхан олж тогтоосон байна.

52 настай Кент улсын иргэн Масоод нь цагдаагийнхны баривчлагын үеэр амь үрэгджээ. Тэрээр исламын бүлэглэлийн гишүүн байсан гэх бөгөөд Их Британий ерөнхий сайд Тереса Мейг устгах төлөвлөгөөтэй байсан нь тогтоогджээ. Түүний төлөвлөгөөнд гэмгүй иргэд хохирсон юм. Америкийн жуулчин 48 настай Айша Фрэйд,  54 настай Курт Коран, 75 настай Кейт Палмер нар халдлагын үеэр амиа алджээ. 


 
Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна