​Доналд Трампын сахилгагүйтэж буй бичлэг олны хайрыг татлаа

2017/03/24
Америкийн түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгчдийн нэг Доналд Трампыг элдэв янзын хиймэл баг зүүлгүй өөрийнхөөрөө байдагт нь Америкийн ард түмэн хэдийн дасчээ. Ерөнхийлөгч хүн хөгжилдөх эрхгүй гэж хуулинд заагаагүйн нотолгоо болгож өмнөх ерөнхийлөгч Баарак Обама цагаан ордонд нохойтойгоо хөөцөлдөж тоглож, нялх хүүхэдтэй элдэвийг ярьж, хүн шоглож тоглоом хийж хөгжилддөг нэгэн байв. 

Харин ээлжит ерөнхийлөгч ууртай царайтай Доналд Трамп ч цагаа тулахаар хэн хүнээс дутахааргүй хөгжилдөх дуртай нэгэн ажээ. Тэрээр Цагаан ордны зогсоолд зогсож буй автобусыг жолоодох гэж оролджээ. Түүний уг үйлдлийг олон нийт ихэд таашаажээ. 
 
Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна