Samsung компани түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийлээ

2017/03/24
Samsung компани Harman International Industries компанийг худалдан авснаа зарлалаа. Гэрээний нөхцөлийн дагуу Harman компанийн хувьцаа эзэмшигчид хувьцаа тутамдаа 112 ам. доллар авах болно. Гэрээний нийт үнийн дүн 8 тэрбум ам. доллар болсон нь Samsung компанийн түүхэнд хамгийн том хэмжээний худалдан авалт болжээ.
Samsung Harman acquis

Дээрх гэрээтэй холбоотойгоор Harman компанийн хувьцааг худалдаалахыг зогсоосон байна. Одоо тус компани Samsung-ийн охин компани болж үйл ажиллагаагаа явуулах бөгөөд өөрийн гэсэн захирлуудын зөвлөлөөр удирдуулах болно. Компанийн шинэ эзэмшигч Harman компанийн төв штаб, үйлдвэрлэлийн эх үүсвэрүүд болон Harman худалдааны тэмдэгтийг хэвээр нь хадгалж үлдэх бодолтой байгаа ажээ. 

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна