Монголын Үндэсний Олимпийн хорооны 7 дугаар чуулган өчигдөр болж өндөрлөсөн. Чуулганаар ирэх 4 жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон юм.
Дүрэм ёсоор Гүйцэтгэх зөвлөлийн 6 гишүүнийг санал хураалтаар тодруулдаг бөгөөд нийт 21 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал авсан 6 хүн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэдний нэг нь НИТХ-ын дарга Ц.Сандуй.
Тэрбээр 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрбээр НИТХ-ын даргын ажлынхаа хажуугаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний албыг давхар хашихаар болж байна.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна