Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нар өчигдөр Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэргэжлийн боловсролын төвийн үйл ажиллагааг сайжруулах, цар хүрээг өргөтгөх үүднээс зарим сургуулиудын чиг үүргийг өөрчлөх шаардлагатай тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Политехникийн коллежийн багш ажилчидтай уулзах үеээрээ онцлов.
Салбарын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаж мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх бодлого барьж байна. Тиймээс мэргэжлийн чиг баримжаа олгож буй өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад анхаарах зүйлс байгааг уулзалтын үеэр хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тус коллежийн хамт олонд хандан сурагчдын сурч мэдэх эрхэд халдсан зарим нэг үйлдэл гарсан тухай мэдээлэл байгааг дурдлаа. Тухайлбал, сурагчдын Үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх, эс шүтэх эрхэд халдаж зарим шашинд элсэхийг уриалсан үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээлэл ирснийг хэлж, анхаарууллаа.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна