М.Энхболдын шүүмжлэл дагуулсан фото зураг

2017/03/25
УИХ-ын дарга М.Энхболдын Төв аймагт ажиллаж үеэрээ “Хүмүүн” дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцсан фото зураг сошиал орчинд шүүмжлэл дагуулсаар байна.

Хаврын урь орсон ч ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтэн салхитай өдрүүдэд дунд сургуулийн сурагчдыг нимгэн трико, дан цамцтай гадаа жагсаасан хэрнээ өөрсдөө дулаан пальтотой явсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлжээ.

Ерөнхий сайд дарга нарыг орон нутагт ажиллахдаа сүр дуулиан болж хүлээн авах, угтаж үдэх үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг үүрэгдсээр байхад УИХ-ын дарга нь дунд сургуулийн сурагчдыг даарч бээвийтэл нь гадаа зогсоосон нь шүүмжлэлийн бай болоход нөлөөлсөн бололтой.
 
Б.Хэрлэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна