С.Ганбаатар 10 мянган төгрөгөөр лекц уншина

2017/03/27
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар өнгөрөгч сонгуулиас хойш хаа нэг ярилцлага өгөхөөс өөрөөр олон нийтийн өмнө ил гарахаа больсон. Саяхан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвших нь гэх мэдээлэл зарим нэг сайтуудад нийтлэгдэж түүнийх нь араас УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ няцаасан тайлбар хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж ХҮН-ыг байгуулан, даргаар нь сонгогдсон ч намаа  сонгуульд оруулж чадалгүй, өөрөө ч өвдөг  шороодсон. Унасан бөх ууртай гэж үг бий. Ерөнхийлөгчид горилж явсан түүнд ямар нэг төлөвлөгөө байгаа нь гарцаагүй.

Тэрбээр “Надад төлөвлөгөө байна” лекцээ энэ сарын 28-ны өдөр хийхээр товлосон ьн түүний улстөрийн  идэвхижлийн  үе эхэлж буйг харууллаа.  Харин  С.Ганбаатарын төлөвлөгөөг сонсох хүсэлтэй хүмүүс 10 мянган төгрөгийн тасалбар худалдан авах  юм байна. 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна