"Баянхонгор хөрөнгө оруулалт-2017" зөвлөгөөнд урьж байна

2017/03/27
“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөгөөн энэ сарын 31-нээс ирэх сарын 1,2-ны өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээ нь гурван хэсгээс бүрдэх аж. Тодруулбал, Аялал жуучлалын "Ай ти эм монголиа" -2017 үзэсгэлэн, мишээс экспо төвд, Баянхонгор хөрөнгө оруулалт -2017 зөвлөгөөн МҮХАҮТ-нд болох юм байна. Дараагийнх нь хөрөнгө оруулагч нарт зориулсан үзэсгэлэнг мөн л МҮХАҮТ-нд зохион байгуулж байгаа аж.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын хүмүүс оролцож илтгэл тавина. Мөн энэ үеэр “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр-Баянхонгорын ирээдүй” төслийн танилцуулгыг Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, “Баянхонгор чихэр өвс, гүргэм, зээргэнээрээ дэлхийн зах зээлд гарна” төслийн танилцуулгыг Баянхонгор аймгийн БОАЖГ-ын дарга Б.Бат-Өлзий, “Цементэн бүтээгдэхүүнээр баруун бүс нутгийг хангана” төслийн танилцуулгыг “Бридж консдрашн” ХХК-ны ерөнхий захирал н.Дорждэрэм, “Дулааны цахилгаан станц-Утаагүй Баянхонгор” төслийн танилцуулгыг “РМБ” ХХК-ны ерөнхий захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Рэнцэнпэлжээ нар танилцуулах аж.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна