Пак Гын Хег баривчлах хүсэлт гаргажээ

3 цаг 8 минутын өмнө
 БНСУ-ын Ерөнхий Прокурорын газраас Ерөнхийлөгч асан Пак Гын Хег баривчлах хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргасан талаар Солонгосын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Тэрбээр энэ сарын 10-ны өдөр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан юм. Пак Гын Хег Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, улсын нууц задруулсан гэсэн үндэслэлээр буруутгаж буй. хэрэгт түүний хувийн зөвлөх байсан найз болох Чүэ Сун Силийг мөн буруутган хориод байгаа.  Өнгөрсөн долоо хоногт энэ хэрэгтэй холбогдуулан Пак Гын Хегээс анх удаа байцаалт авсан.

Тэрбээр дээрх дуулиан дэгдсэний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Намайг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахын төлөө зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа. Миний хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албаныхны цуглуулсан зохиомол баримтууд нь эдүгээ уул мэт их болжээ. Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувьд би түүнтэй олон жил найзын харьцаатай байсан. Тиймээс ч олон нийтийн өмнө хэлэх үгээ урьдчилан түүнд өгч, энгийн иргэний хувьд уншуулж санаа оноог нь сонссон.

Би төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задруулсан энэ хэрэгтэй холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйсан. Ингэж уучлалт гуйснаар намайг дараа дараагийн удаа буруутгах олон зүйлийн эхлэл болно гэж мэдэж байсан ч би ёс зүйн хувьд уучлалт гуйх нь зөв гэж шийдсэн.

Намайг авилгалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албаны тухайд гэвэл тэд намайг буруутгах үнэн бодит баримт багатай, харин зохиомол баримтууд ихтэй байгаа” гэх зэргээр ярьж байсан  юм.
Б.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна