Энэ амралтын өдрүүдээр шинэхэн хосууд болох Селена Гомез, The Weeknd нар дэлхийг тойрсон ээлжит аяллаа үргэлжлүүлэв. Тэд Бразилд хэсэг саатахаар төлөвлөсөн ч тэдний хүссэн шиг сайхан байсангүй. Учир нь онгоцноос дөнгөж буухад папарациуд тэдэн рүү довтолж хосууд нүүрээ халхлан тун ч тухгүй байгаагаа харуулжээ. Хэдийгээр хосуудын харилцаа хэвлэл мэдээллийнхэн болон фэнүүдэд нь их сонирхолтой байгаа мэт боловч хувь хүний орон зайд нь дэндүү их халдаж байгаа нь байж боломгүй асуудал хэмээн фэнүүд нь илэрхийлжээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна