Ким Кардашиан болон Кени Вест нар дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа талаар www.bazaar.com сайтаас мэдээллээ. Ким Кардашиан ням гарагт “Keeping Up with the Kardashians” шоундаа хүүхдийн талаар ярьжээ. Тэрээр: “Би дахиад хүүхэдтэй болмоор байна. Хүүхдүүдээ дүүтэй болгож өнөр өтгөн гэр бүлтэй болмоор байгаа ч эмч надад дахин төрөх нь аюултай гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ: “Хэрэв эмч намайг дахин хүүхэд төрүүлэхэд асуудалгүй гэж үзвэл би хүүхэдтэй болоход бэлэн байна. Залбирч л байхаас” гэжээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна