Монголд газардсан АНУ-ын цэргийн онгоцыг засварлаж чадаагүй байна

2017/03/28
АНУ-ын цэргийн зориулалттай, найман хүний бүрэлдэхүүнтэй явж байсан онгоц гуравдугаар сарын 14-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн.

Үүнээс  хойш даруу хоёр долоо хоног өнгөрсөн ч онгоцыг засварлаж чадаагүй байна. Учир нь цэргийн зориулалттай С17 маркийн хоёр онгоцыг Монголд ирүүлж, шаардлагатай техник хэрэгслийг авчирахаас нааш засварлах боломжгүй байгаа гэнэ.

Сэлбэг бүхий хоёр онгоц энэ сарын 31-нд Улаанбаатарт буух зөвшөөрөл авчээ. Катараас нислэг үйлдэж явсан АНУ-ын цэргийн зориулалттай С17 онгоц нислэг үйлдэх явцад дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллахгүй болсноос Монгол Улсын нутаг дэвсгэрт ослын буулт хйисэн юм.
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна