“Тарагтай боов” нэвтрүүлгийн хөтлөгч А.Хишигдалай зочдоо “доромжлох” эрхтэй юу?

2017/03/28
Хэн дуртай нь телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч болчихсон дуртайгаа ярьж, дураараа аашилдаг болсонд үзэгчид шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Үүний нэг жишээ бол “Тарагтай боов” гэх энтертайнмент нэвтрүүлэг. Channel 11 сувгаар цацагддаг энэхүү нэвтрүүлгийг залуу дуучин Хишигдалай хөтөлж буй.

Хэдийгээр энтертайнмент нэвтрүүлэг байж болох ч  хэтэрхий задгай бүдүүлэг үг хэллэгтэй хөтлөгчтэй энэ нэвтрүүлэгт оролцсон зочид “доромжлуулах”  эвгүй байдалд орох энүүхэнд. Тус нэвтрүүлгийн сүүлийн дугаарт  дуучин Чойжилсүрэн оролцов.

Гэтэл хөтлөгч дуучны бүтэн нэр болох Чойжилсүрэнг Дулмаа гэдэг шиг ямар хөдөө нэр вэ?, Манай Энэрэл чамайг тоохооргүй сайхан модель шүү дээ гэх зэргээр зочноо илт “доромжилсон”  хөтлөгч бүсгүйг үзсэн хэн бүхэн ам муутай байгаа сурагтай.

Г.Гэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна