БНСУ-д монгол эмэгтэй нутаг нэгтнээ машинаар дайрч, хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа
Он гарсаар гадаад орнуудад монгол улсын 20 гаруй иргэн амиа алдсан гэсэн мэдээлэл бий. Тэдний багагүй хувь нь БНСУ-д амьсгал хураасан байдаг.
Тухайлбал өнгөрсөн хоёрдугаар сарын 10 ны өдөр БНСУ-н Ёндог аймагт гэрээгээр ажиллаж байсан Монгол улсын иргэн 2 иргэн маргалдаж нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан юм.
Тэгвэл үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Тодруулбал, БНСУ-ын Чэжү аралд А /41 настай, эмэгтэй/ 35 настай А-г автомашинаар дайрч амь насыг нь хохироожээ.
Хэргийг тус арлын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас зугтсан иргэн А-г саатуулсан байна.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна