Завхан аймгийн Идэр суманд өчигдөр нэгэн эмэгтэй өөригөө шатаажм амиа алдсан хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нягтлангаа хууль бусаар ажлаас нь халж, өөрийн ахаа ажилд авсныг эсэргүүцэж, нягтлангаар ажиллаж байсан эмэгтэй өөрийгөө шатааж хөнөөсөн гэх мэдээлэл байна.
Энэ талаар Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга н.Баярмаагаас утсаар холбогдож тодруулахад “Энэ талаар албан ёсны дүгнэлт гараагүй. Цагдаагийн байгууллага дүгнэлтээ гаргаж мэдээлэл өгөх байх. Би мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Талийгаач хууль бусаар ажлаасаа халагдсан гэдгээ олон нийтэд зарлаад, өөр дээрээ бензин цацаж гал тавьснаар амь насаа алдсан байна. Тэрээр Завхан аймгийн Идэр сумын төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан нэгэн бөгөөд нөхөр, хоёр хүүхэдтэй байжээ. Хүүхдүүдийнх нь нэг нь тусдаа гарсан нөгөө нь оюутан гэнэ.
Түүнийг халах тушаал гуравдугаар сарын 14-нд гарсан бөгөөд тэр өдрөөс хойш сэтгэл санаа хүнд явсаар өчигдөр ийм хэрэг гарсан гэж талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн түүнийг цалингийн зээлтэй байсан гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд нь өгчээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна