Нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжаар тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг байсныг хүчингүй болгож, пүрэв, баасан, бямба гарагт сог-тууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 03:00 цаг хүртэл үйлчлэх зөвшөөрөл олгосон байдаг.
Харин долоо хоногийн бусад өдрүүдэд 15:00-00:00 гэсэн хуваарийн дагуу ажиллах эрхтэй. Ингэхдээ 00:00 цаг гэхэд согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байх ёстой гэсэн шаардлагатай. Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах юм
Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй караоке, бар, цэнгээний газрууд хуулинд заасан журмийг дагахгүй байгаа нь иргэдийн бухимдлыг ихэд төрүүлсээр байгаа юм.
Угтаа шөнийн цагаар үйлчилгээ эрхэлдэг газруудад харуул, хамгаалалт байх ёстой атал энэ нь учир дугтагдалтай байдгаа гадна, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс бусдын аюулгүй байдалд саад болж, хэн нэгний бие болоод эд хөрөнгөнд зөвшөөрөлгүй халдсан тохиолдол гарсаар байна.
Өөрөөр хэлбэл, үйлчилгээ эрхэлж буй газрууд харууд хамгаалалтгүй, архи согтууруулах ундааг цаг хэтрүүлэн зардгаас болж иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд болон сэтгэл санаагаа, цаашлаад амь насаараа ч хохирох эрсдэл ихэссээр байгаа юм.
Энэ мэт асуудлууд олшрох тусам хууль, хяналтын байгууллагууд хяналт шалгалтандаа анхаарал хандуулж, хуулинд заасан журмыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байгааг сануулмаар байна.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна