Хоёр малчин осгож, нас баржээ
Цаг агаарын таагүй байдлаас гадна иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж эрүүлмэнд, амь насаараа хохирсоор байна. Өчигдөр Төв аймгийн Бор нуур сумын Өгөөмөр багийн нутагт хоёр иргэн осгож амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус сумын харъяат Н гэх айлын малчин 42 настай Ц, 50 настай Н нар “Бамбарууш” гэх зоогийн газраас урагшаа нэг киллометр хүрэхгүй зайд байдаг жижиг голын захад осгож амиа алдсан байсан гэнэ.
Талийгаач Ц Улаанбаатар хотын Баянзүрх дүүргий харъяат бол Н нь Төв аймгийн Баянчандмань сумын харьяат юм байна. Тэд иргэн Н-ийн малчнаар ажилладаг байжээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна