Цацрагийн аюулгүй байдлыг сайжруулах сургалт боллоо

2017/03/29
МХЕГ-аас цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байцаагч нарт зориулсан “Цөмийн энергийн салбарын эрхзүйн шинэчлэл ба цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах нь”  сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Сургалтаар улсын байцаагчид цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт материалын цацрагийн хамгаалалт, аюулгүйн үндсэн шаардлагууд, түүнд тавигдах хяналтыг хэрэгжүүлэх болон цөмийн энергийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх аж.

Түүнчлэн, сургалтын хөтөлбөрийн дагуу Цацрагийн хяналтын лаборатори, цацрагийн үүсгүүр хэрэглэгч зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цацрагийн хэмжилт хийх,  хилийн боомтуудад суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжид илэрсэн дохиоллыг үнэлэх, анхдагч болон хоёрдогч үзлэг шалгалт хийх талаар дадлага ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.

Салбарын байцаагч нарыг сургалтад хамруулж, мэдлэг, чадварыг дээшлүүлснээр улсын хэмжээнд тавих цацрагийн хяналтын тогтолцоо сайжрах, улсын хилээр нэвтрэх бараа бодис бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалт бэхжих, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж албаныхан үзэж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна