Пак Гын Хе 30-45 жилийн хорих ял авч магадгүй

2017/03/29
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн зэрэг 13 хэрэгт буруутгаж байгаа бөгөөд эдгээр хэрэг нь түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн баримтууд юм. Эдгээрээс хамгийн ноцтой нь Чой Сун Шил “Самсунг” компаниас 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар авсан хэрэг юм. “Самсунг” компанийн гурав дахь үеийн залуу удирдагч И Жэ Юнь корпорацидаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр салбараа нэгтгэх зорилгоор хахууль өгсөн гэгдээд байгаа юм.

Пак Гын Хе-г буруутгаж байгаа зүйл ангиудаар ял төлөвлөх юм бол 45 жилийн хорих ял авна хэмээн хуульчид тооцжээ. Сөрөг хүчин болох Ардчилсан намын шүүгч Беом Ки твиттер хуудастаа “Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд хамгийн багадаа 30 жил, зарим зүйл анги нэмэгдвэл 45 жилийн хорих ял ногдоно” гэж бичжээ.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна