Хорт хавдартай монгол охинд Солонгос жүжигчин тусалжээ
Өндгөвчний хорт хавдартай монгол охинд Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Чан Гын Сок тусалсан тухай түүний харьяалагддаг агентлаг өнөөдөр мэдэгдлээ.
"Tree J company" агентлагийн мэдэгдсэнээр, өвчтний ар гэрийнхэн эмчилгээний мөнгөгүй гэдгийг жүжигчин залуу сонсоод охинд туслахаар шийдсэн байна.
Охины замын зардал, Өмнөд Солонгост эмчилгээ хийлгэх мөнгийг жүжигчин залуу даажээ. Охин одоо Өмнөд Солонгост байгаа бөгөөд тэнд тавдугаар сарыг хүртэл эмчилгээ хийлгэх аж. Жүжигчин залуу 2009 оноос хойш “Дэлхийн зөн” байгууллагаар дамжуулан 100 орчим хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлжээ.
Эх сурвалж:montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна