Баянгол дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хорооны хуралдаан болов

2017/03/29
Баянгол дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хорооны хуралдаан өнөөдөр тус дүүргийн  хурлын танхимд болж өндөрлөлөө. 

Тус хуралдаанд  Баянгол дүүргийн удирдлагууд,  “Улаанбаатар цэвэр агаар төсөл”  болон дүүргийн цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, татвар, бүртгэлийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хуралдаанаар Баянгол дүүргийн агаарын бохирдлыг 2030 он хүртэл бууруулах үзэл баримтлал, үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлсэн юм.

Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хүрээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах талаар 5-9 саруудад авах арга хэмжээний тусгай төлөвлөгөөний саналыг чиг үүргийнхээ хүрээнд гаргаж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст ирүүлэхийг үүрэг болголоо.



Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна